2021 оны 9-р сарын 9, 10

Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төсөл

Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан 17 жилийн түүчээ

Монгол орны бэлчээрийн мал аж ахуйг байгаль орчинд ээлтэй аргаар экологийн чиг баримжаатай хөтлөх явдал эдүгээ нэн тулгамдаж байна. Ингэснээр юуны өмнө мал сүргийг тэжээлийн эх үүсвэрээр хангах чадавх муудсан, даац нь хэтэрсэн хэмээх тооны үзүүлэлтээр бус, харин бэлчээрийн бүтээмж, нөхөн сэргэлтийг багтаасан цогц үнэлгээгээр төлөв байдлыг нь тодорхойлох ажиллагаа үгүйлэгдсээр ирлээ. Байгалийн энэхүү нөөцийн ухаалаг, зохистой ашиглалт, судалгаа, сэргээн хамгаалах үр нөлөө бүхий тогтвортой аргыг газар зохион байгуулалтын бодлого, бүх шатны төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд тусгах явдал бэлчээрийн мал аж ахуйг хөтлөх үндэс нь юм.

Дэлгэрэнгүй унших

Бэлчээрийн доройтлын үндсэн шалтгааныг тодорхойлох, зохистой ашиглалтыг нэвтрүүлэх зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт - Малын эрүүл мэнд (НАМЭМ) төслөөс боловсруулан, хэрэгжүүлж буй бэлчээрийн төлөв байдлын урт, богино хугацааны мониторинг, Бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ), Бэлчээр ашиглалтын гэрээнд (БАГ) суурилсан менежент, МАА-н хариуцлагатай үйлдвэрлэлийг нэвтрүүлэх ажлыг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо (МБАНХ) Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ), Ус цаг уур, орчны шинжилгээний газар (УЦУОШГ), Хөдөө аж ахуйн сургууль (ХААИС), ХХААХҮ-ийн Судалгаа, хөгжлийн төв, Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ), Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ) болон тэдгээрийн аймаг, сумын түвшинд төлөөлөх байгууллагуудтай хамтран орон даяар нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол улс бэлчээрийг оношилж, түүний нөөцийг нарийвчлан тооцдог болсноор бэлчээр ашиглалт, байгалийн бэлчээрт суурилсан МАА-н үйлдвэрлэлийг оновчтой зохион байгуулах, хариуцлагажуулах үндсэн суурь тавигдлаа. 2005 оноос эхлэн Ногоон алт - Малын эрүүл мэнд төсөл хэрэгжиж буй 18 аймаг болон төслийн хамтран ажиллагч байгууллагуудад энэхүү үр дүнг хүлээлгэн өгснөөр эдгээр аймаг, байгууллагууд тогтвортой байдлыг цаашид хангаж ажиллахаар гэрээ байгууллаа.

Малчид хамтдаа ашиглаж буй дундын бэлчээр дээрээ суурилан хамтын зохион байгуулалтанд орж, бэлчээрийн төлөв байдлыг доройтуулалгүй ашиглалтын ачаалал, горимыг даацанд нь тохируулах гэрээ байгуулж эдүгээ улсын хэмжээгээр нийтдээ 18 аймгийн 184 суманд 1575 БАХ байгуулагдсанаас 1254 БАХ бэлчээр ашиглалтын гэрээ байгуулсан нь Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэж баталгаажсан байна. Бэлчээрийг гэрээгээр ашиглаж ачаалал, горимыг тохируулснаар 2016-2020 онд улсын хэмжээнд 44,2 сая га бэлчээрийн төлөв байдлыг бууруулалгүйгээр эрүүл төлөвт нь хадгалж 20,6 сая га бэлчээрийг сэргээн сайжруулсан байна.

ХААИС-ийн зүгээс Бэлчээр ашиглалтын гэрээгээр хүлээсэн малын тоо, бүтцийг даацад тохируулах, бэлчээрийг хуваарьтай ашиглах замаар бэлчээрийн ургамлын сэргэн ургах боломж олгоход чиглэсэн зөвлөмж технологиор хангасны дүнд “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг улсын хэмжээний бүс төлөөлсөн 15 суманд загвар байдлаар нэвтрүүлээд байна.

Дээр дурьдсан төр, төрийн бус байгууллага, хувийн секторын түншүүдийн улс, аймаг, сумын түвшний бүтэц, холбогдох бүтцүүд нь НАМЭМ төсөл дууссаны дараа энэхүү шинээр нэвтрүүлсэн менежментийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, холбогдох мэдээллийн сангийн үйлчилгээ болон хамтрагч талуудын түншлэлийг тууштай үргэлжлүүлэх бүрэн чадавхитай боллоо.

НАМЭМ төсөл нь ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, түүний орон нутгийн төлөөллийн байгууллагуудтай хамтран малын гарал үүсэл, эрүүл мэндийг баталгаажуулах зорилго бүхий цахим системийг хөгжүүлж туршин 2018 оны 11 дүгээр сард МЭЕГ-т албан ёсоор хүлээлгэн өгсөн ба цаашид 2021 он хүртэл сайжруулан хөгжүүлэх ажлыг хамтын санхүүжилтийн зарчмаар хэрэгжүүллээ. Малын эрүүл мэндийн мөшгөх систем буюу Мал эмнэлгийн нэгдсэн систем нь тухайн мал, амьтны гарал үүсэл, эрүүл мэндийн түүхийг бүртгэн, түүн дээр тулгуурлан баталгаажуулалт хийх зориулалттай систем юм. Цахим системийг нэвтрүүлснээр мал эмнэлгийн гэрчилгээг бодит баримт нотолгоон дээр тулгуурлан олгох, эцсийн хэрэглэгчийг шаардлагатай мэдээллээр түргэн шуурхай хангах боломж бүрдэж байгаа юм. Мөн мал хулгайлах гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор МЭЕГ, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг системийг улс орон даяар Цагдаагийн байгууллагын сүлжээнд холбон өргөжүүлээд байна. Мал эмнэлгийн нэгдсэн системийг улсын хэмжээнд нэвтрүүлж эхэлснээс хойш малчид, худалдан авагчдад зориулан сумдын малын эмч нараас 774756 цахим гэрчилгээ олгожээ.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай шинэ хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор НАМЭМ төсөл нь малын эмч, мал эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулах, ажлын байр, лаборатори, малын эрүүл мэндийн мөшгөх системийн тоног төхөөрөмжөөр хангаж чадавхийг бэхжүүлэх, 6 аймгийн 10 суманд Мал эмнэлгийн үйлчилгээний нэгдсэн барилга барих чиглэлээр хамтран ажиллалаа. Мөн НАМЭМ төсөл нь МЭЕГ, УМЭАЦТЛ-той хамтран мах, сүүн дэх антибиотикийн үлдэгдлийг илрүүлэх аргачлалыг боловсруулж батлуулах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгүй болгох, сумын малын эмч нарын чадавхийг сайжруулах цогц үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Төслөөс нийлүүлсэн Преми тест, И-рийдер, Юнисенсор багажаар антибиотикийн үлдэгдэл илрүүлэх арга нь Европын холбооны улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн арга юм.

Малын халдварт өвчнийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэдлэгтэй малчдын үүрэг маш чухал байдаг. Иймээс төсөл хэрэгжиж байгаа сумдын малчдад малын эрүүл мэндийн талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулах ажлыг ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуультай хамтран зохион байгуулав. Энэ хүрээнд 12 сэдвээр олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтын модуль боловсруулснаас гадна 5 сэдвээр видео хичээл бэлтгэсэн байна. Олон нийтийн мэдлэг дээшлүүлэх сургалтанд 2018-2020 онд төсөл хэрэгжиж байгаа сумдын 5181 малчин хамрагджээ. Малчдад зориулсан энэхүү сургалтыг зохион байгуулахад сумдын Бэлчээр ашиглагчдын холбоо чухал үүрэг гүйцэтгэн хамтран ажилласан байна.

Сумдын Бэлчээр Ашиглагчдын Холбоодын (СБАХ) үүсгэл санаачилгаар байгуулагдсан 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо (АБАХ) нь 169 сумын СБАХ болон 1575 БАХ-ийн зохион байгуулалтанд орсон 80,000 малчин өрхийг төлөөлөн ажиллаж байгаа бөгөөд төслийн зүгээс эдгээр байгууллагуудыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. АБАХ, СБАХ нь малчдын эрх ашгийг хамгаалах, төлөөлөх хөгжлийн чухал түнш бөгөөд нэг нутаг усны малчдыг нэгтгэсэн БАХ-ийн зохион байгуулалт нь бэлчээрийн менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх төдийгүй малчин өрхийн амьжиргааны үндсэн хэрэгцээг хангахад чиглэсэн маркетинг, экстейншиний үйлчилгээ үзүүлэх үндэс суурь болон хөгжиж ирлээ. Төсөл хэрэгжиж буй аймаг, сумдад малчдын 120 хоршоо байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаагийн 76 нь малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн хоршоо, БАХ-ийн дундын сангаас үүсэн байгуулагдсан малчдын Хадгаламж зээлийн 44 хоршоо юм. Эдгээр хоршоод нь нийт 20000 гишүүн, 7.3 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, үүнээс 1.5 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Бэлчээрийн төлөв байдлын мониторинг, малчдын хамтын байгууллага (БАХ, СБАХ, АБАХ, хоршоо) тэдгээрийн байгуулсан Бэлчээр ашиглалтын гэрээ, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ, малын эрүүл мэндийн мэдээллийн цахим сан, мөшгөх систем зэрэг төслийн хүрээнд бий болсон дэд бүтцэд тулгуурлан 2018 оноос хойш "Хариуцлагатай нүүдэлчид" малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг НАМЭМ төслөөс хөгжүүлж байна. Аймгуудын түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн хоршоод нь “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эдийн мөшгөх системд бүртгүүлж, жил бүр сайн чанарын сарлагийн хөөвөр, торомны ноос, ноолуур, мал, мах, сүүний гарал үүсэл, чанарыг тус системээр дамжуулан баталгаажуулж “Хариуцлагатай нүүдэлчид” стандарт хангасан сарлагийн ширэн бөмбөг, сарлаг, тэмээний ноосон бүтээгдэхүүн, мах, сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж эхэлснээр түүхий эдийн үнэлэмж, малчдын орлого нэмэгдэж байна.

Хөтөлбөр
Бэлчээрийн үндэсний IV форум
- 2021.09.09

Сэдэв: “Хариуцлагатай Нүүдэлчид” Тал хээрийн бэлчээр нутгийн экосистемийн тэнцвэрт, нэгдмэл байдлыг хамгаалахын төлөө ажиллаж байна.

Модератор: Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг

Нээлт
09:00-09:05
Нээлт урлагийн үзүүлбэр

“Улаанбаатар” драм хөгжмийн хамтлаг

09:05-09:10
Бэлчээрийн зүй зохистой ашиглалт тал хээр нутгийн экосистемийн үйлчилгээний тэнцвэрт байдлыг хамгаалахад гүйцэтгэх үүрэг.

Видео танилцуулга:
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо Ногоон алт Малын эрүүл мэндийн төсөл
Монголын Үндэсний Телевиз
Эдүкэйтэд МН

09:10-09:25
Нээлтийн үг

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
ХААИС-ийн Дэд Захирал Д.Гантулга
Олон улсын бэлчээрийн конгрессийн ерөнхийлөгч, доктор Дана Келли

Үндсэн илтгэлүүд
09:25-10:10
Малчдын дундын ашиглалтын бэлчээр нутгийг зүй зохистой, хариуцлагатай ашиглах арга замыг хэрэгжүүлсэн тухай: “Нийтийн өмчийн эмгэнэл”-ийн үр дагаврыг даван туулах нь

Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт Малын эрүүл мэнд төслийн зохицуулагч доктор Ц.Энх-Амгалан
Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг

Бэлчээрийн төлөв байдал, ашиглалтын нөлөөг үнэлэх фотомониторингийн системийг бэхжүүлсэн нь: “Үр дүн, сургамж, тогтвортой байдал”

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын мэргэжилтэн Б.Дөл
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын зөвлөх У.Будбаатар
Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт Малын эрүүл мэнд төслийн бэлчээрийн мэргэжилтэн доктор Д.Булгамаа

Өөрчлөгдөж буй дэлхийд тал хээрийн бэлчээр нутгийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах шинжлэх ухааны арга зам”

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хорнадогийн судалгааны төвийн захирал доктор Брандон Бестелмейер

10.10-10.15
Баяд ястны биелгээ

Хамтдаа бүжиглэж сурцгаая.
Увс аймгийн Хөгжимт Драмын Театрын уран бүтээлчид

Асуулт, Хариулт
10:15-10:45
Асуулт, Хариулт

Модератор

Хариуцлагатай нүүдэлчин
10:45-12.00
“Хариуцлагатай нүүдэлчин” стандарт, цахим мөшгих систем - бэлчээрийн экосистемийн нэгдмэл тэнцвэрт байдлыг хадгалахад хэрхэн хувь нэмэр оруулж байгаа сайн туршлагууд

Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо Ногоон алт Малын эрүүл мэнд төсөл

1) Ханган нийлүүлэх үйлчилгээ
2) Зохицуулах үйлчилгээ:
Завсарлага- “Баяд ястны биелгээ” хамтдаа бүжиглэж сурцгаая

Увс аймгийн Хөгжимт Драмын Театрын уран бүтээлчид

3) Дэмжих үйлчилгээ:
4) Соёлын үйлчилгээ
12.00-13.00
Үдийн цайны завсарлага
Салбар хуралдаанууд
Малчдын Хадгаламж зээлийн хоршоодын хөгжил: “Дэлхийн жишиг хоршоо байгуулах нь”
13:00-16.00
Ханын илтгэлүүд: Судлаачид, оюутнууд 2020/2021 онуудад хийсэн судалгааны үр дүнгээсээ танилцуулах

Хөдөө аж ахуйн их сургууль
Монгол улсын их сургууль
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо
Ногоон алт Малын эрүүл мэнд төсөл

Малчид, оюутнууд залуу судлаачдын дунд явуулах “Бэлчээрийн ургамал таних” уралдаан
Шагнал гардуулах ёслол
16:00- 16:30
“Монголын тал хээр нутгийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахын ач холбогдол” фото, шторк уралдааны болон
“ХӨДӨӨ-Миний нүдээр” гар зургийн уралдааны дүнг танилцуулах, шагнал гардуулах ёслол

Ногоон алт Малын эрүүл мэнд төсөл

Хаалт
16:30-16.40
Урлагийн тоглолт
Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төслийн хаалтын арга хэмжээ (2004-2021) - 2021.09.10

“17 жилийн хамтын ажиллагааны үр дүн, үлдээж буй өвүүд, тогтвортой байдал, хөгжлийн шинэ боломжууд”

Модератор: Монголын үндэсний телевизийн сэтгүүлч Д.Сүхбаатар

Нээлт
10.00-10.05
Нээлтийн урлагийн үзүүлбэр

Монголын “Ху” Хамтлагийн мэндчилгээ

10:05-10:20
Нээлтийн үг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З. Мэндсайхан
Монгол Улсын Их Хурлын гишүүн Г. Тэмүүлэн
Монгол улсад суугаа Швейцарын Элчин Сайд Бернардино Регацони
Швейцарын хамтын ажиллагааны дарга Стефани Бурри

Үр дүн
10:20-10:45
Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт Малын эрүүл мэнд төслийн Монголд үлдээж буй өв, үр дүнгүүд:
“17 жилийн туршид Монгол орны бэлчээрийн зүй зохистой ашиглалт, малын эрүүл мэндийн салбар, малчдын хамтын байгууллагуудын хөгжилд оруулсан хувь нэмэр, үлдээж буй өв, тогтвортой байдал, хөгжлийн шинэ зам, боломжууд”

“Ногоон Алт - Малын эрүүл мэнд” төслийн баг

10.45-11.00
Орон нутагт бий болсон сайн туршлага, амжилтын түүхүүд

Талхагдсан бэлчээр хэрхэн сэргэсэн тухай
Дундын бэлчээрээ зүй зохистой, хариуцлагатай ашиглахын төлөө нэгдсэн малчдын хамтын байгууллага: Бэлчээр ашиглагчдын хэсэг ба Бэлчээр ашиглалтын гэрээ
Орон нутагт бэлтгэгдсэн боловсон хүчин, манлайлагчид

11.00-11.05
Цайны завсарлага
“Баяд ястны биелгээ” хамтдаа бүжиглэж сурцгаая

Увс аймгийн Хөгжимт Драмын Театрын уран бүтээлчид

Бэлчээрийн талхагдал бүгдэд хамаатай
11.05-11.15
Бэлчээрийн талхагдал, доройтлын талаар залуучууд юу гэж боддог вэ?

Эдүкэйтэд МН

Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон Алт Малын эрүүл мэнд төслийн үр дүн, сайн туршлагууд
11:15-11:45
  1. Бэлчээрээ оношилж, нөөцөө бодитой тооцдог боллоо.
  2. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо- Нийтийн өмчийн эмгэнэлийг даван туулахын төлөө нэгдсэн малчдын хамтын байгууллага
  3. Малын эрүүл мэндийн цахим мөшгөх тогтолцоо зах зээлийн шинэ боломж нээж байна.
  4. Нүүдлийн мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийн “Хариуцлагатай Нүүдэлчин” стандарт, цахим мөшгөх систем
  5. Малын эрүүл мэндийн шинэ хууль, хэрэгжилт, үр дүнгүүд
  6. Малчдын Дундын Сан, Хадгаламж Зээлийн Хоршоодын хөгжил

Монголын Үндэсний Телевиз

Асуулт, Хариулт
11:45-12:00
"Ногоон алт - Малын эрүүл мэнд” төслийн баг
Орон нутагт бий болсон сайн туршлага, амжилтын түүхүүд
12:00-12:20
  1. Малын эрүүл мэнд ба хүнсний аюулгүй байдал
  2. Орон нутаг дахь мэргэжлийн түвшиний мал эмнэлгийн үйлчилгээ
  3. Малчдын эрх ашиг, дуу хоолойг хүргэх иргэний нийгмийн байгууллагууд
  4. Малчдын хадгаламж, хөрөнгө оруулалт
12.20-12.25
Завсарлага- Урлагийн тоглолт

Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн оюутан-сурагчид

Талархал
12:25-12:40
Төсөлд хамрагдсан малчид, орон нутгийн мэргэжилтнүүд болон хамтран ажиллагсдаас ирүүлсэн талархал

Монголын Үндэсний Телевиз

Хаалт
12:40-12:50
Урлагийн тоглолт

Монголын Үндэсний Телевиз

12:50-13:00
Хаалтын үг

Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэд Дарга Бенуа Мейер-Биш

Хүндэт зочид

УИХ-ын гишүүн
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд
Швейцарын хамтын ажиллагааны газрын дарга, доктор
Швейцарын хамтын ажиллагааны газрын дэд дарга
ХААИС-ийн дэд захирал
Олон улсын бэлчээрийн конгрессийн ерөнхийлөгч, доктор

Илтгэгчид

Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт – Малын эрүүл мэнд төслийн зохицуулагч, доктор
Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт – Малын эрүүл мэнд төслийн бэлчээрийн мэргэжилтэн, доктор
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хорнадогийн судалгааны төвийн захирал, доктор
Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт – Малын эрүүл мэнд төслийн хяналт, үнэлгээний мэргэжилтэн
Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт – Малын эрүүл мэнд төслийн малын эрүүл мэндийн мэргэжилтэн
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн дарга
Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт – Малын эрүүл мэнд төслийн санхүү, захиргаа, хоршооны мэргэжилтэн
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны малчдын байгууллагын хөгжлийн ажилтан
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын зөвлөх
Ханын илтгэл

"Бэлчээр сэргэж байна"

Голын эрэг
татмын нөхөн
сэргээлт
Хадлангийн газрыг
тордон сайжруулсан
дүн
Орон нутгийн нөөцийг
ашиглан малын тэжээлийн чанар,
хангамжийг нэмэгдүүлсэн дүн
Бэлчээрийн
менежментэд нөлөөлөгч
хүчин зүйлс
Land rehabilitation
in an arid Gobi Desert
using native plant species
Ургамлан нөмрөгийн
сэргэх чадавхийг
судалсан дүнгээс
Голын эргийн
тогтворжуулагч
ургамал
Хангайн уулын
хээрийн доройтсон бэлчээрийн
ургамалжилд эрдэс бордоо
болон гормоны нөлөөг судалсан дүн
Бэлчээр ашиглалтын
нөлөөг хянах фото
мониторингийн дүнгээс
Хээрийн бүсийн
харгана бүхий үетэн-крыловын
хялганат бэлчээрийн сэргэх
боломжийг судласан дүнгээс

Архангай аймгийн Ихтамир сумын нутгаар урсах хойд Тамир голын эргийн дагуух бургас улиасан ой байнгын малын бэлчээрлэлтийн нөлөөгөөр эрчимтэй доройтож модны титмийн бүрхэц бууран, зарим хэсэгтээ модгүй болж байгалийн аясаар сэргэн ургалт явагдах боломж маш хягаарлагдмал болсон байна.
Дэлгэрэнгүй

Сүүлийн жилүүдэд Дэлхийн цаг уурын дулаарал болон мал сүргийг нэг нутагт зохих хэмжээнээс хэтрүүлэн олноор төвлөрүүлснээс бэлчээр, хадлангийн газар үлэмж доройтож, мал амьтан тэжээлийн хомсдолд орж байгаагийн улмаас малын ашиг шим буурч, мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэл нэмэгдсээр байна.
Дэлгэрэнгүй

Өвөл хаврын улиралд бэлчээрийн ургац зуны улирлынхаас 33-73 хувь, ургамлын шимт чанар 2-3, шингэх уураг 3-4 дахин тус тус буурч, бэлчээрийн монгол мал бэлчээрээс хоногт шаардагдах тэжээлийнхээ дөнгөж 40-50 хувь, шингэх уургийн 30-35 хувийг олж иддэг тул намрын амьдын жингээ 25-35 хувиар алдаж онд ордог байна.
Дэлгэрэнгүй

Судалгааны үр дүнгээс харахад малчдын байгууллагын зөв зохион байгуулалт, үр дүнтэй үйл ажиллагаа нь бэлчээрийн чанарт сайнаар нөлөөлж байна. Малчдын байгууллага бэлчээрийн хил хязгаараа тодорхойлж, баталгаажуулан бэлчээрийн менежментийн төлөвлөгөөнд оруулан хэрэгжүүлж ажиллах нь бэлчээрийг сайжруулах, зөв менежмент хэрэгжүүлэх тулгуур ойлголт болж байна.
Дэлгэрэнгүй

The ability to rehabilitate disturbed lands and restore ecosystem processes is of great importance for the mine closure process as functional ecosystems maintain long-term biodiversity and ecosystem service values.
Дэлгэрэнгүй

Хамгаалалттай талбайн ургамлан бүлгэмдлийн сэргэн ургах чадвар, тэдгээрийн зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлтийг судлах зорилгоор дараах зорилтуудыг дэвшүүлж байна.
Дэлгэрэнгүй

Ургамал судлаачид хээрийн ургамалд анхааран, усны экологичид усан доторх ургамалд анхааран яг эргийн бүсийн ургамлын үүрэг, үйл ажиллагаанд анхаарал хандуулах, ач холбогдлыг тодорхойлох асуудал орхигдсон байдаг.
Дэлгэрэнгүй

Хангайн уулын хээрт зонхилон тархсан ботууль-алаг өвст бэлчээрийн хүчтэй доройтсон хувилбарт эрдэс бордоо ба ургамлын өсөлт, хөгжилтийг дэмжих гормоноор үйлчилж ургамалжилд орох өөрчлөлтийг судалж үзлээ.
Дэлгэрэнгүй

Газрын харилцааны сүлжээн дээрх бэлчээрийн фото мониторингийн сум, баг, бэлчээр ашиглагчдын хэсэг бүрээр улирлын бэлчээрийг төлөөлөх 5128 цэгийн зурган мэдээллийг боловсруулж бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн харгалзах загварт дүйлгэн үнэлгээжүүлсэн болно.
Дэлгэрэнгүй

Mонгол орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол тулгуур салбарын нэг болох МАА-н үйлдвэрлэлийн үндэс болсон бэлчээрийн чанар, бүтээмж доройтож, талхлагдсан бэлчээрийн хэмжээ, тархалт сүүлийн 20 жилд багагүй нэмэгдэж байгаа нь тухайн салбарын тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй байна.
Дэлгэрэнгүй

Гэрэл зургийн уралдаан

Тал нутгийн экосистем,
түүний тэнцвэрт байдал

Монгол орны тал нутгийн олон янзын өнгө төрх, хэв шинж, гайхамшгийг гэрэл зургийн агшинд болон видео дүрсэнд буулгах замаар олон нийтэд байгалийн уран тансаг байдал, гайхамшиг, байгалийн тэнцвэрт байдлын үнэ цэнэ, ач холбогдлыг тодруулах зорилготой

Гар зургийн уралдаан

ХӨДӨӨ –
Миний нүдээр

Монгол орны байгаль, экологийн онцлог, түүний тэнцвэрт байдлыг хадгалах нь ирээдүй болсон хойч үеийнхэнд маань маш чухал. Тиймээс энэхүү уралдаанаар дамжуулан бяцхан үрс маань үе тэнгийн найзууддаа байгаль, экологио хайрлах зөв мессежийг хүргэхээс гадна эцэг эх ойр дотнын томчууддаа ч эерэг нөлөөллийг үзүүлэх ач холбогдолтой.

Дуудаж байна...