Хамтрагчид

#ХариуцлагатайҮйлдвэрлэл

Хамтрагчдын товч мэдээлэл

#ХариуцлагатайҮйлдвэрлэл

Холбоо барих

www.greenmongolia.mn
nfpug.ngo@gmail.com

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо

Товч танилцуулга
Тус холбоо 81,6 мянган гишүүнтэйгээс 80,0 мянган малчин өрх, 1445 малчдын хэсэг бүлэг (БАХ), 156 сумын бэлчээр ашиглагчдын холбоо (СБАХ), аймгийн 18 бэлчээр ашиглагчдын холбоо ТББ (АБАХ), маркетингийн болон хадгаламж зээлийн 87 (ХЗХ) хоршооны гишүүнчлэлтэйгээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Бид аймаг сумдад малчдын байгууллагыг хөгжүүлэх бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэхдээ орон нутгийн төрийн байгууллагын оролцоог идэвхжүүлэх зорилгоор сум аймгийн бэлчээрийн менежментийн ажлын хэсэг (БМАХ)-ийг байгуулахад нь арга зүйн дэмжлэг үзүүлж чадавхжуулж байна.


Холбоо барих

https://muls.edu.mn/

Хөдөө аж ахуйн их сургууль

Товч танилцуулга
ХААИС нь одоогоос 65 жилийн тэртээ анх мал эмнэлгийн анги нээгдэж анхны хичээлээ эхэлж байснаар түүхэн замналынхаа анхны хуудсыг нээж байсан бол, өнөөдөр бүрэлдэхүүний 6 сургууль, харъяа тэргүүлэх 3 эрдэм шинжилгээний хүрээлэн, сургалт дадлагын баазтайгаар үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтанд 10.000 гаруй оюутан суралцаж байгаа эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний төрийн томоохон ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ. ХААИС нь байгууллагдсан цагаасаа эхлэн нийт 30.000 орчим дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.


Холбоо барих

www.gazar.gov.mn/

ГЗБГЗЗГ - Газар зохион байгуулулт, геодези, зураг зүйн газар

Үр дүн
Газрын харилцааны сүлжээн дээрх бэлчээрийн фото мониторингийн сум, баг, бэлчээр ашиглагчдын хэсэг бүрээр улирлын бэлчээрийг төлөөлөх 5128 цэгийн зурган мэдээллийг боловсруулж бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн харгалзах загварт дүйлгэн үнэлгээжүүлсэн болно.

Улсын хэмжээнд фотомониторингийн хөтөлбөрт хамрагдаж буй 94.4 сая га бэлчээрийн 44.2 сая га бэлчээр ашиглалтын хувьд ерөнхийдөө хэвийн, төлөв байдал нь соргог, харин зохистой ашиглалтыг нэвтрүүлсний үр дүнд 20.6 сая га бэлчээр сайжирсан байна. Ашиглалтын одоогийн ачаалал, горимыг үндсээр нь өөрчлөх шаардлагатай хүчтэй доройтсон бэлчээр 29.5 га байна.


Холбоо барих

www.namem.gov.mn/

Цаг уур, орчны шинжилгээний газар

Танилцуулга
Ус цаг уур, орчны мэдээлэл, үйлчилгээ, шинжилгээний ажлын үр дүнг манай орны хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай болон эдийн засгийн бүхий л салбар, соёл шинжлэх ухаан, ард иргэдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн гаргахын төлөө бид хичээн ажилладаг билээ.

Тус газраас сүүлийн жилүүдэд ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний өртөө, харуул, лабораторийг сүүлийн үеийн автомат станц, нарийвчлал сайтай багаж, тоног төхөөрөмжөөр хангах, Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын гишүүн орнуудад ашиглаж буй тоон прогноз боловсруулах өндөр хурдны Супер компьютер ашиглах, сансрын хиймэл дагуулын мэдээллийг өөрийн оронд бодит хугацаанд хүлээн авч боловсруулан, ургамал бүрхэвч, цасан бүрхүүл, ой хээрийн түймэр, ган, цөлжилт, хөрсний чийг, үүлшил зэрэг орчны төлөв байдлыг Монгол орны хэмжээнд тасралтгүй орон зайд үнэлж, зураглах гэх мэт шинжлэх ухаан, технологийн ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шат дараалсан арга хэмжээг авч, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.


Холбоо барих

www.mofa.gov.mn/exp/

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн cудалгаа хөгжлийн төв


Холбоо барих

vet.gov.mn/home

Мал эмнэлгийн ерөнхий газар


Холбоо барих

www.vitafit.mn/

Витафит милк ХХК

Танилцуулга
Өнгөрсөн хугацаанд техник, технологийн шинэчлэлийг алхам алхамаар нэвтрүүлж, хөрөнгө оруулалт, маркетинг, борлуулалтын бодлогыг зөв хэрэгжүүлсэний үр дүнд "Витафит" нэрийн ундаа, шүүс, цэвэр ус, сүү, тараг зэрэг бүтээгдэхүүнүүд нь Монголын ундаа шүүсний зах зээлд тодорхой байр суурь эзэлсэн, олны танил брэнд болжээ.


Холбоо барих

www.ifad.org/en/

IFAD

Танилцуулга
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Нэмэлт санхүүжилт нь 2018 оны 05 сараас 2021 оны 09 сар хүртэл хугацаанд нийт 6 аймгийн 18 суманд хэрэгжинэ.


Холбоо барих

www.ifad.org/en/

JASIL

Танилцуулга
The project team consists mainly from researchers, who have already work in the Phase I- Phase II , also some new researchers have involved to the project activity from the beginning of this Phase. Research results , as well as new policy and legal interventions on CM and CBNRM are entered and updated in project’s Toolbook based database structure, and will enclosed to the Final Technical Report of the Phase III .

IDRC Program Officer Dr. Ronnie Vernooy has granted by “Honourable Environmental Officer of Mongolia ” for his valueable contribution and consultation for CBNRM in Mongolia 13 January, 2006, Ministry of Nature and Environment, Mongolia.

Дуудаж байна...