“Бэлчээр сэргэж байна”
Хураангуй Монгол улсад мөрдөгдөж буй одоогийн хууль эрхзүйн дагуу бэлчээр нь төрийн мэдэлд байдаг боловч бэлчээрийн менежментийн нарийн тодорхой хяналт үгүй болж, хувийн өмчийн мал сүрэг, нийтийн эзэмшлийн бэлчээрээс улбаатай төрөл бүрийн маргаантай асуудлууд нь Монголын бэлчээр "нийтийн эзэмшлийн эмгэнэл" онолын сонгодог жишээгээр дурдагдах тохиолдол гарч байна. Мал аж ахуй нь хөдөөгийн өрхийн амьжиргааны гол эх үүсвэр төдийгүй, хүн амыг хүнсээр хангагч гол салбар тул малын тоо толгойн өсөлтийг дэмжсээр ирсэн. Гэвч малын тоо толгойн хэт өсөлт нь бэлчээрт ихээхэн ачаалал өгснөөр, бэлчээрийн даац хэтрэн бэлчээрийн доройтолд хүргэж байна.
Т.Эрдэнэчулуун